“Төв ба Дотоод Азийн нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд” сэдэвт симпозиум 11 дүгээр сарын 23-нд 13:30 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоот өрөөнд зохион байгуулна.  

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн гишүүн орнууд болох Казахстан, Киргиз, Монгол, Турк улсын Засгийн газрын төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн Торгоны Зам хөтөлбөрийн мэргэжилтэн нар 11 сарын 23 ны өдрийн 13.30 цагт МУИС-ын номын сангийн 502 тоот хурлын өрөөнд өөрсдийн судалгаа, үзэл бодлоо олон нийтэд танилцуулна. Тус хуралд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлнэ:

  • ЮНЕСКО-ийн Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын бодлого, хэтийн төлвийн хэсгийн Торгоны Зам хөтөлбөрийн мэргэжилтэн Мехрдад Шабахан: “Торгоны зам хөтөлбөр ба ЮНЕСКО”;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газрын төлөөлөгч, профессор Ошан Занимхан: “Казакстаны Төв ба Дотоод Азитай холбогдох түүхийн Түрэг болон Хятад сурвалж бичиг (VI- XIII Зуун)”;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газрын төлөөлөгч, профессор Меруерт Абуссейтова: “Төв ба Дотоод Азийн соёл нийтлэг түүхийн агуу өв соёл”;
  • Киргизийн Бүгд Найрамдах улсын Засгийн газрын төлөөлөгч, профессор Чоротегин, Тынчтыкбек Кадырмамбетович: “Киргизстанд нүүдлийн соёл иргэншлийг судалж буй шинэ хандлага: Зөвлөлтийн дараах үеийн түүх (1992-2022)”;
  • НСИСОУХ-ийн захирал И.Бямбабаатар: “Нүүдлийн- Суурьшлын гэх эсрэгцлийн хоёрдмол байдал: Нүүдлийн соёлын материаллаг ертөнц ба заншил сэтгэлгээ”;
  • Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын төлөөлөгч, профессор Күршат Ылдырым: “Татарын түүхийн ижилсэлтэй холбогдох зарим баримтууд” болно.

Энэхүү хурал дээр Төв ба Дотоод Азийн нүүдлийн соёл, уламжлалын талаар  судлаач эрдэмтэдийн судалгааг сонсох төдийгүй эдгээр улс орнуудын зүгээс нүүдлийн соёл иргэншлийн талаар баримталж буй бодлого, чиг хандлагын талаар асууж сонирхох боломжтой.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус хүрээлэнгийн албан ёсны фэйсбүүк хуудас болон вэбсайтаар хүлээн аваарай.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *