📖 We cordially invite you to submit your research findings for publication in the 2025 issue of the Journal of Intercultural Dialogue.
Overview of the Journal
The Journal of Intercultural Dialogue is an interdisciplinary, multilingual academic journal published by the International Institute for the Study of Nomadic Civilizations (IISNC) under the auspices of UNESCO since 2023. The journal aims to promote a wide range of research in intercultural studies, explore both theoretical and practical aspects of intercultural dialogue, and contribute to a deeper and more impactful understanding of this important field.
Thematic Focus: Research Papers Related to Horses in Nomadic Civilizations
We particularly welcome submissions that examine the role, significance, symbolism, and traditions of horses in nomadic civilizations. This includes their place within pastoral systems, their contribution to intercultural dialogue, and their transformations in contemporary society.
Submission Guidelines:
• Manuscripts must be original works not previously published elsewhere.
• Manuscripts may be submitted in Mongolian, Turkish, Kazakh, Kyrgyz, as well as Russian, Chinese, German, Japanese, and Korean.
• The cover page should include the article title, author(s)’ name(s), institutional affiliation, and email address.
• An abstract (150–250 words), keywords, and the article title must be provided in both English and the chosen language.
• The main text should be up to 8000 words, formatted in Times New Roman, 12-point font, 1.5 line spacing, with 2 cm margins.
• The journal follows the Chicago Manual of Style (Author-Date system).
• Images and tables must be numbered, captioned, and referenced in the text, with 300 DPI resolution.
💡Submission Deadline: June 30, 2026
📬Contact Email: secretariat@unesco-iisnc.com
[Mongolian below]
📖 “Соёл хоорондын харилцан ойлголцол” сэтгүүлд өгүүллээ ирүүлэхийг урьж байна.
Эрхэм эрдэмтэн судлаачид та бүхнийг “Соёл хоорондын харилцан ойлголцол” сэтгүүлийн 2026 оны дугаарт судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг нийтлүүлэхийг урьж байна.
“Соёл хоорондын харилцан ойлголцол” сэтгүүл нь ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлж буй салбар дундын, олон хэл дээрх эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Соёл хоорондын судалгааны чиглэлээр өргөн хүрээний судалгаа шинжилгээний үр дүн, шилдэг бүтээлийг сурталчлах, соёл хоорондын яриа хэлэлцээний онолын болон практик талуудыг судалж, уг сэдвийг гүнзгийрүүлэн ойлгуулах, түүний үр дүнг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь тус сэтгүүлийн эрхэм зорилго болно.
Сэдэвчилсэн чиглэл: Адуу
Нүүдлийн соёл иргэншил дэх адууны үүрэг, ач холбогдол, бэлгэдэл, уламжлал, мал аж ахуйн тогтолцоо, соёл хоорондын харилцаанд гүйцэтгэх байр суурь, мөн орчин үеийн нийгэм дэх хувьсал өөрчлөлтийг судалсан өгүүллийг онцгойлон хүлээн авна.
Өгүүлэл илгээх удирдамж:
• Гар бичмэл нь өөр газар хэвлэгдээгүй эх хувь байх ёстой.
• Гар бичмэлийг хүрээлэнгийн гишүүн орнуудын хэл болох монгол, турк, казах, киргиз хэл дээр болон орос, хятад, герман, япон, солонгос зэрэг судалгааны хэлээр ирүүлж болно. Энэхүү олон хэл дээрх сэтгүүл нь соёлын олон талт байдлыг дэмждэг болно.
• Нүүр хуудсанд өгүүллийн гарчиг, зохиогч(д)-ын нэр(с), байгууллагын харьяалал, цахим шуудангийн хаяг зэргийг агуулсан байна.
• Өгүүллийн хураангуй (150-250 үгтэй), түлхүүр үг, илтгэлийн гарчгийг англи болон сонгосон хэл дээр бичнэ.
• Эх бичвэр нь 8000 хүртэлх үгтэй, Times New Roman, 12 үсгийн фонт, мөр хоорондын зай 1.5, бүх талаас 2 см зайтай байна.
• Сэтгүүл нь эшлэл, ном зүйн хувьд Chicago Manual of Style (CMS) -ийг дагаж мөрддөг. (Зохиогч огноо) загвараар текст доторх эшлэлийг ашиглаж, нийтлэлийн төгсгөлд ном зүйг оруулна уу.
• Хэрэв таны гар бичмэлд зураг эсвэл хүснэгт байгаа бол тэдгээрийг дугаарласан, нэр/тайлбар өгсөн, текстэнд эш татсан байх ёстой. Зургыг 300 DPI нарийвчлалтайгаар хэвлүүлэхээр ирүүлнэ.
💡Өгүүллийг хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 30
📬Холбоо барих имэйл: secretariat@unesco-iisnc.com цахим хаягаар гар бичмэлээ редакц руу илгээнэ үү.





No responses yet