“БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн Мөрөөдлийн сургууль НҮТББ-тай хамтран “Бурхан Халдун хайрхны түүх, соёлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024.02.19-ний өдөр Төрийн ордны Сүхбаатар танхимд амжилттай зохион байгууллаа. Хуралд илтгэлээ толилуулсан эрдэмтэн судлаачиддаа гүн талархал илэрхийлье.
The “History and Culture of the Great Burkhan Khaldun Mountain” conference was held successfully. Great thanks to the speakers and co-organizers.