A Memorandum of Understanding between IISNC and Kagoshima University was signed on 20 February 2023


Professor Ozaki Takahiro visited the Secretariat of the Institute and signed a Memorandum of Understanding. He has studied Mongolian pastoralism and its changes since the 1990s. He conducts research in Mongolia, Inner Mongolia, and the mountainous regions of Northwest China.
 
Both parties agreed to cooperate in implementing academic research projects, organizing conferences, and exchanging of researchers and students between Mongolia and Japan.

Кагошима их сургуультай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


2023 оны 2-р сарын 20-ны өдөр Япон улсын Кагошима их сургуулийн профессор Озаки Такахиро ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Нарийн бичгийн дарга нарын газарт зочилж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Профессор Озаки 1990-ээд оноос хойш Монголын бэлчээрийн мал аж ахуй, түүнд гарч буй өөрчлөлтийг судалсан юм. Тэрээр Монгол, Өвөр Монгол, Хятадын баруун хойд нутгийн уулархаг бүсүүдэд судалгаа хийдэг. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар оюутан, залуу судлаачдыг дэмжих, судалгаагаа Монгол, Япон оронд хийх боломж нээгдэх юм. Мөн Хүрээлэн болон Кагошима их сургууль хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжсэн олон үйл ажиллагаа явуулах боломжтой болох билээ.

“Этнографи бичвэрийн арга зүй” семинар

Та бүхнийг ЮНЕСКО-ийн ивээл дор НСИСОУХ-ийн ээлжит семинарт морилон саатахыг урьж байна. Уг семинарт НСИСОУХ-ийн захирал И.Бямбабаатар, НСИСОУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Мөнхтуул нар “этнографи бичвэрийн арга зүй” сэдвээр ярилцана. Нээлттэй семинар тул та бүхэн өргөнөөр оролцоорой!
2023 оны 2 сарын 20-ны 11:00 цагт
Хаяг: Соёлын төв өргөө, 7 давхар, 701 тоот
Холбогдох утас: 80578242, 99961222