Хүрээлэнгийн судлаачдын шинэ бүтээл хэвлэгдлээ.

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн шинэ бүтээл “Орчин цагийн нүүдэлчдийн төр ба соёл” ном хэвлэгдлээ. Та бүхэн 05-р сарын 26-28 өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Номын баяр”-ын үеэр НСИСОУХ-ийн асар (19)-аас худалдан авах боломжтой.
Номын удиртгалаас:
“…Орчин цагийн Төв болон Дотоод Азийн зарим улс орны төр, нийгмийн байгуулал дахь нүүдлийн соёл иргэншлийн гүйцэтгэж буй үүргийг харьцуулан шинжлэхдээ төр биет болон бэлгэдлийн хүчний давуу (монополь) эрхийг эзэмших замаар өөрийгөө бэхжүүлж, хүлээн зөвшөөрүүлдэг (Bourdieu 2014) гэсэн онолын чиглэлийг энэхүү бүтээлд суурь болголоо. Төрийг бий болгох, бэхжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх үйл явц нийгэм дэх зөвшилцөл, эв нэгдлийг шаарддаг. Зөвшилцөл, эв нэгдлийг бий болгох энэхүү явц нь төр, нийгмийн байгууллын үйл хэрэгт хөтөлж байдаг. Харин энэ бүтээлд төр энэ үйл хэрэгтээ соёлыг хэрхэн багаж зэвсэг болгон ашиглаж байгааг авч үзэх болно. Ингэхдээ онцгойлон нүүдлийн соёл, түүний элементүүдийг төр өөрийгөө бэхжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх зорилгодоо хэрхэн ашиглаж буйг товч тайлбарлах болно…”


Дадлагын ажилтан шалгаруулж авна

2023 оны 06-р сарын 22, 23-ны өдөр болох “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажилтай холбогдуулан дадлагын ажилтан шалгаруулж авна. Уг хуралд 23 улсын 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцох юм.

Дадлага хийх хугацаа: 6-р сарын 5-аас 6-р сарын 30-ыг хүртэл.

Уг дадлага нь цалингүй дадлага болохыг анхаарна уу. Дадлагын хугацаа дууссаны дараа ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд дадлага хийснийг батлах албан ёсны сертификат олгоно.

Google Forms-оор хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2023.05.17

https://docs.google.com/…/1FAIpQLSdkiOR89Ptu8H…/viewform

Холбогдох утасны дугаар: 88900700, 99961222

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүрээлэнгийн веб хуудасны “Nomadic Ethics Conference” хэсгээс үзнэ үү.

 

Хээрийн судалгаа хийлээ.

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн 2023 оны эрдэм шинжилгээний судалгааны ажлын хээрийн судалгаагаар хүрээлэнгийн судлаачид Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдад ажиллав.

Доктор Х.Гэрэлт СУИС-ийн Соёлын сургуулийн оюутнуудад “Арьстан, угсаатан, үндэсний үзэл” сэдвээр лекц уншив.

ЮНЕСКО-ийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Гэрэлт СУИС-ийн Соёлын сургуулийн оюутнуудад “Арьстан, угсаатан, үндэсний үзэл” сэдвээр хичээл орлоо.

Илтгэлийг доор байрлуулав.