“НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ СУДЛАЛ” сэтгүүлийн анхны дугаар монгол бичгээр хэвлэгдлээ.

📖 Монгол улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил”болгон зарласантай холбогдуулан ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс “НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ СУДЛАЛ” сэтгүүлийн анхны дугаарыг монгол бичгээр эрхлэн хэвлүүллээ. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Англи, Америк, Япон, Хятад, Чех болоод Монгол улсын эрдэмтдийн өгүүллүүд хэвлэгдлээ.📖 In connection with the Government of Mongolia’s announcement of 2024 as the ‘Year of National Literacy and Culture,’ the International Institute for the Study of Nomadic Civilizations, under the auspices of UNESCO, has published the first issue of the journal “Study of Nomadic Civilizations” in Mongolian traditional script. This issue features papers by scholars from England, the United States, Japan, China, the Czech Republic, and Mongolia.









Invitation to Cambridge Mongolia Forum II

We are pleased to announce that the Cambridge Mongolia Forum II, in collaboration with the Mongolia and Inner Asian Studies Unit (MIASU) of the University of Cambridge, will take place in Ulaanbaatar on August 19-20, 2024. The forum will be held as part of the “Nomadic” World Culture Festival. The second biennial forum, themed “World Problem, Nomad Solution,” aims to foster engaging and insightful discussions on how nomadic traditions can address contemporary global challenges.This forum, which began in London in 2022, was jointly initiated by MIASU of the University of Cambridge and the Embassy of Mongolia in the UK to mark the 60th anniversary of diplomatic relations between the two nations.The Cambridge Mongolia Forum II is jointly organized by the Ministry of Culture, Sports, Tourism, and Youth of Mongolia, MIASU of the University of Cambridge, the International Institute for the Study of Nomadic Civilizations under UNESCO, the Institute of Mongolian Studies at the National University of Mongolia, the Chinggis Khaan Heritage and Cultural Institute, City University, and the National Art Gallery of Mongolia. 

  • For more details and the forum program, please visit the link below.

https://tinyurl.com/CambridgeMongoliaForum 

  • The forum is open to the public and will be held in the Conference Hall on the 5th floor of the National University of Mongolia Library. To participate in person, please register using this link:

https://docs.google.com/…/1FAIpQLSeX65ozvslBoM…/viewform 

  • To participate by Zoom, please register using this link:

https://us06web.zoom.us/…/tZYpduiuqTsjGt3N48q…

Кембриж Монгол Форум II-д урьж байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд ИБУИНХУ-ийн Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвтэй хамтран зохион байгуулж буй Кембриж Монгол Форум II-ыг 2024 оны 8-р сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг зарлахад таатай байна. Хоёр жилд нэг удаа болдог Кембриж Монголын 2 дахь удаагийн форум нь “Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулагдаж, нүүдэлчдийн уламжлал нь орчин үеийн дэлхийн асуудлуудад хэрхэн шинэлэг шийдлүүдийг санал болгож болох талаар сонирхолтой, ухаалаг хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.Тус форумыг ИБУИНХУ-ийн Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд санаачлан эхлүүлж, 2022 онд Лондон хотноо анх удаа зохион байгуулсан билээ.Кембриж Монгол Форум II-ыг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Сити их сургууль, Монгол уран зургийн галерей хамтран зохион байгуулж байна.Форумын дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч хөтөлбөрөөс үзнэ үү.https://tinyurl.com/CambridgeMongoliaForumФорум 2024 оны 8-р сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн 5 давхрын хурлын танхимд англи хэл дээр, олон нийтэд нээлттэй болно. Форумд танхимаар оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор бүртгүүлнэ үү.https://docs.google.com/…/1FAIpQLSeX65ozvslBoM…/viewformФорумд цахимаар оролцох бол дараах холбоосоор бүртгүүлнэ үү.https://us06web.zoom.us/…/tZYpduiuqTsjGt3N48q…

“Нүүдлийн соёлт Монгол-Соёлын өдрүүд” арга хэмжээ Франц улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Нүүдэлчний мэдлэгийн Инж төв” НҮТББ нь “ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн”, “Наро Банчэн Хутагт сан”-тай хамтран “НҮҮДЛИЙН СОЁЛТ МОНГОЛ – СОЁЛЫН ӨДРҮҮД” арга хэмжээг Хүн төрөлхтний 33 дугаар зуны Олимпын наадмыг тохиолдуулан Франц улсад амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хэрэгжилтийн хангах, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвд Монгол улсаас бүртгэгдсэн өвүүд, тэдгээрийн судалгаа үр дүнг дэмжин ажиллах, олон улсад сурталчлах ажлын хүрээнд явагдаж байгаа бөгөөд Франц улсын Сен-эт Марн дахь Manoir de Villefermoy хэмээх аялал жуулчлалын тэргүүлэх бус нутагт байрлах түүх соёлын ач холбогдол бүхий үзэсгэлэнт шилтгээнд зохион байгуулагдлаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр НСИСОУХ-ийн судлаачид ЮНЕСКО-ийн төв байранд зочиллоо.

The Nomadic Knowledge Center, INJ, together with the International Institute for the Study of Nomadic Civilizations under the auspices of UNESCO and the Naro Banchen Noble Foundation, organized the event ‘Nomadic Culture of Mongolia – Culture Days’ on the occasion of the 33rd Summer Olympic Games of Humanity, successfully held at Manoir de Villefermoy, France.
This event was held within the framework of fulfilling the objectives of the 2003 UNESCO Convention on the Protection of Intangible Cultural Heritage. It aimed to promote the UNESCO-registered intangible cultural heritage of Mongolia, bringing their rich research findings and stories to the international stage.
Moreover, as part of this event, IISNC researchers visited the UNESCO headquarters