Кагошима их сургуультай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


2023 оны 2-р сарын 20-ны өдөр Япон улсын Кагошима их сургуулийн профессор Озаки Такахиро ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Нарийн бичгийн дарга нарын газарт зочилж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Профессор Озаки 1990-ээд оноос хойш Монголын бэлчээрийн мал аж ахуй, түүнд гарч буй өөрчлөлтийг судалсан юм. Тэрээр Монгол, Өвөр Монгол, Хятадын баруун хойд нутгийн уулархаг бүсүүдэд судалгаа хийдэг. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар оюутан, залуу судлаачдыг дэмжих, судалгаагаа Монгол, Япон оронд хийх боломж нээгдэх юм. Мөн Хүрээлэн болон Кагошима их сургууль хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжсэн олон үйл ажиллагаа явуулах боломжтой болох билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *