Хүрээлэнгийн судлаачдын шинэ бүтээл хэвлэгдлээ.

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн шинэ бүтээл “Орчин цагийн нүүдэлчдийн төр ба соёл” ном хэвлэгдлээ. Та бүхэн 05-р сарын 26-28 өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Номын баяр”-ын үеэр НСИСОУХ-ийн асар (19)-аас худалдан авах боломжтой.
Номын удиртгалаас:
“…Орчин цагийн Төв болон Дотоод Азийн зарим улс орны төр, нийгмийн байгуулал дахь нүүдлийн соёл иргэншлийн гүйцэтгэж буй үүргийг харьцуулан шинжлэхдээ төр биет болон бэлгэдлийн хүчний давуу (монополь) эрхийг эзэмших замаар өөрийгөө бэхжүүлж, хүлээн зөвшөөрүүлдэг (Bourdieu 2014) гэсэн онолын чиглэлийг энэхүү бүтээлд суурь болголоо. Төрийг бий болгох, бэхжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх үйл явц нийгэм дэх зөвшилцөл, эв нэгдлийг шаарддаг. Зөвшилцөл, эв нэгдлийг бий болгох энэхүү явц нь төр, нийгмийн байгууллын үйл хэрэгт хөтөлж байдаг. Харин энэ бүтээлд төр энэ үйл хэрэгтээ соёлыг хэрхэн багаж зэвсэг болгон ашиглаж байгааг авч үзэх болно. Ингэхдээ онцгойлон нүүдлийн соёл, түүний элементүүдийг төр өөрийгөө бэхжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх зорилгодоо хэрхэн ашиглаж буйг товч тайлбарлах болно…”


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *