“Нүүдлийн соёлт Монгол-Соёлын өдрүүд” арга хэмжээ Франц улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Нүүдэлчний мэдлэгийн Инж төв” НҮТББ нь “ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн”, “Наро Банчэн Хутагт сан”-тай хамтран “НҮҮДЛИЙН СОЁЛТ МОНГОЛ – СОЁЛЫН ӨДРҮҮД” арга хэмжээг Хүн төрөлхтний 33 дугаар зуны Олимпын наадмыг тохиолдуулан Франц улсад амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хэрэгжилтийн хангах, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвд Монгол улсаас бүртгэгдсэн өвүүд, тэдгээрийн судалгаа үр дүнг дэмжин ажиллах, олон улсад сурталчлах ажлын хүрээнд явагдаж байгаа бөгөөд Франц улсын Сен-эт Марн дахь Manoir de Villefermoy хэмээх аялал жуулчлалын тэргүүлэх бус нутагт байрлах түүх соёлын ач холбогдол бүхий үзэсгэлэнт шилтгээнд зохион байгуулагдлаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр НСИСОУХ-ийн судлаачид ЮНЕСКО-ийн төв байранд зочиллоо.

The Nomadic Knowledge Center, INJ, together with the International Institute for the Study of Nomadic Civilizations under the auspices of UNESCO and the Naro Banchen Noble Foundation, organized the event ‘Nomadic Culture of Mongolia – Culture Days’ on the occasion of the 33rd Summer Olympic Games of Humanity, successfully held at Manoir de Villefermoy, France.
This event was held within the framework of fulfilling the objectives of the 2003 UNESCO Convention on the Protection of Intangible Cultural Heritage. It aimed to promote the UNESCO-registered intangible cultural heritage of Mongolia, bringing their rich research findings and stories to the international stage.
Moreover, as part of this event, IISNC researchers visited the UNESCO headquarters








Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *