“Соёл ба Ёс зүй” ном хэвлэгдлээ.

 ЮНЕСКО-ийн Оролцооны хөтөлбөрийн санхүүжилтээр НСИСОУХ-ийн хэрэгжүүлсэн “Нүүдэлчдийн соёлын ёс суртахууны үнэт зүйлс, зан үйлийн соёл хоорондын яриа хэлэлцээнд оруулах хувь нэмэр: өнөөдөр ба ирээдүй” төслийн хүрээнд “Соёл ба ёс зүй” бүтээл шинээр хэвлэгдэн гарлаа. Тус бүтээл нь соёлын болон ёс суртахууны зарчмуудын ялгаатай, олон янз байдал, хүний эрх, ёс зүйн нийтлэг шинж чанар, судалгааны ёс зүйн тухай антропологи болон ёс зүйн үүднээс энгийнээр тайлбарласан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны залуу судлаачид, оюутан суралцагчид, олон нийтэд зориулагдсан билээ. Тиймээс “Соёл ба ёс зүй” номыг нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгаа явуулдаг их, дээд сургуулиуд, нийтийн номын сангуудад үнэ төлбөргүй түгээх болно. Тус номын зохиогчоор НСИСОУХ-ийн судлаач Дамдинсүрэнгийн Мөнхтамир, редактораар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш, доктор И. Бямбабаатар нар ажиллалаа.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *