“ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус V хурал 2022 оны 11 сарын 25-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.”

ЮНЕСКО-ийн ивээл дор НСИСОУХ нь 1998 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Маёорын санаачилгаар, Индонези, Казахстан, Киргиз, Турк, Монгол улсын Засгийн газрууд хоорондын олон талт, олон улсын гэрээгээр байгуулагдсан, Монгол улсад төвтэй хамгийн анхны, цорын ганц ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн статустай олон улсын байгууллага юм. 1999 оноос хойших 23 жилийн хугацаанд нүүдлийн соёлын уламжлал бүхий улс орнууд ялангуяа ард иргэдийнх нь ахуй амьдралыг нийгэм-улс төр, эдийн засаг-соёлын талаас судалж иржээ.

Тус хүрээлэнгийн ээлжит бус V хурлыг Гадаад Харилцааны яамны Зөвшилцөл их танхимд зохион байгуулах бөгөөд Казахстан, Киргиз, Турк, Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-ийн төлөөлөгчид оролцоно. Мөн гишүүн байгууллага, судлаачдыг ажиглагчаар урьж оролцуулна. Чуулганаар 1998 онд баталсан олон талт, олон улсын гэрээний зүйл заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, бусад асуудлыг авч хэлэлцэх юм. Үүний үр дүнд Хүрээлэн үйл ажиллагаагаа Төв болон Дотоод Азид явуулах төдийгүй Ойрхи дорнод, бусад тивүүдэд байгаа нүүдлийн соёл иргэншлийн уламжлал бүхий улс орнуудыг судлах, цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдэх чухал алхам болно.

Вэбсайт: https://unesco-iisnc.org/

Албан ёсны фэйсбүүк хуудас: shorturl.at/ny149

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *