“Монгол ба Дотоод Азийн нүүдэлчдийн нэгдмэл үнэт зүйл” төслийн судалгааны онол, арга зүйн цуврал семинар

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Монгол ба Дотоод Азийн нүүдэлчдийн нэгдмэл үнэт зүйл” төслийн судалгааны онол, арга зүйн цуврал семинарт та бүхнийг урьж байна.

2023 оны 1 сарын 4, 09:30-11:00 цагт “Антропологийн судалгааны болон бичлэгийн арга зүй” сэдвээр муис, шус-ийн антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Д.Бум-очир

2023 оны 1 сарын 5, 09:30-11:00 цагт “Монголын нийгэм-соёл дахь үнэт зүйл” сэдвээр Ардын багш, суис-ийн тэргүүлэх профессор, доктор С.Дулам 

2023 оны 1 сарын 6, 10:00-11:30 цагт “Орчин үеийн антропологийн онолууд” сэдвээр МУИС, шус-ийн антропологи, археологийн тэнхимийн АХЛАХ багш, Г.Мөнх-Эрдэнэ

2023 оны 1 сарын 9, 09:30-11:00 цагт “Монгол хэлээр диссертаци бичих нь: онол арга зүй, харьцуулсан практик” сэдвээр МУИС, шус-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, профессор Ч.Тамир

2023 оны 1 сарын 10, 09:30-11:00 цагт “Нийгэм-соёлын антропологид ёс зүй, үнэт зүйлийг судалж буй онолын чиг хандлага” сэдвээр ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал, доктор И.Бямбабаатар

Хаяг: Соёлын төв өргөө, 7 давхар, 701 тоот

International Institute for the Study of Nomadic Civilization under the auspices of UNESCOд





Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *