Эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг 5 улсын Засгийн газрын хэлэлцээрээр 1998 онд байгуулж, Монгол улсын Засгийн газар санхүүжүүлж ажиллуулдаг. Тус хүрээлэн нь олон улсад нүүдлийн соёл иргэншил болон орчин үеийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг эрдэм шинжилгээний үүднээс судлах зорилготой. 

Бидний зүгээс ЮНЕСКО болон Монгол улсын Засгийн газрын хүрээнд эрдэм шинжилгээний судалгаа хийх, туршлага хуримтлуулах, мэргэжлээрээ хөгжих боломжийг олгоно. Монгол улсын төрийн албан хаагчийн шинжлэх ухааны байгууллагын албан тушаалын зэрэглэлээр цалин олгоно.

Эрдэм шинжилгээний ажилтанд тавигдах шаардлага:

  • Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийж байсан, цаашид хийх сонирхолтой байх,
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх (магистрант байж болно)
  • Орос хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Англи хэлний оноотой бол давуу тал болно

Та бүхэн ажилд орохыг хүссэн захиа, CV, дипломын хуулбарыг secretariat@unesco-iisnc.com болон zulbaatar@unesco-iisnc.com хаягаар илгээнэ үү!

Өргөдөл гаргах сүүлийн хугацаа: 2023 оны 2 сарын 3 хүртэл.

Зөвхөн дараагийн шатанд шалгарсан хүмүүстэй 2023 оны 2 сарын 6-нд холбогдох болно. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *