ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурал боллоо.

Тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурал 2023 оны 6-р сарын 21-ний өдөр болсон юм. Уг хурлаар хүрээлэнгийн үйл ажиллагааний 2022, 2023 онуудын тайлан, захирал Ч. Мөнхтуулын ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажил, хүрээлэнгээс эрхлэн гаргадаг бүтээлийн редакцийн зөвлөлийг батлах гэх мэт асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралд Эрдмийн зөвлөлийн дарга Д. Бум-Очир, гишүүд болох Оксфордын их сургуулийн хүндэт профессор Даун Чатти, Кембрижийн их сургуулийн профессор Девид Снийт, Цюрихийн их сургуулийн профессор Питер Финке, Истанбулын их сургуулийн профессор Күршат Ылдырым,  Францын Ахисан түвшний судалгааны их сургуулийн (École Pratique des Hautes Études) профессор Грегорий Делаплас нар оролцлоо. Эрдмийн зөвлөлийн гишүүд хүрээлэнгийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид хэрэгжүүлж болохуйц эрдэм шинжилгээний ажил, төслийн талаар зөвлөгөө өгсөн билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *