Notice: Function WP_Object_Cache::add was called incorrectly. Cache key must not be an empty string. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.1.0.) in /home/unescoiisnc/public_html/wp-includes/functions.php on line 6260

“Хотын хүүхдүүд, хотын амьдрал бидний нүдээр” сэдэвт чөлөөт уулзалт – UNESCO-IISNC

🇲🇳Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Монгол бахархал” уриан дор, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болоод “Нүүдэлчдийн мэдлэгийн ИНЖ төв”-ийн хамтарсан баг, хамт олон Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн дунд болоод ахлах ангийн сурагчдын дунд “Хотын хүүхдүүд, хотын амьдрал бидний нүдээр” сэдэвт чөлөөт уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд нүүдэлчин хүүхдүүдийн хувьд “Монгол бахархал” гэж юу вэ? Тэд мөн өөрсдийн ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? гэх зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, тэдний санаа бодлыг сонссон юм. Тус хэлэлцүүлгийн төгсгөлд сурагчдын зүгээс маш их урам зориг орж, монгол орноороо, монгол өв соёлоороо хичнээн их бахархдаг болохоо илэрхийлсэн нь бидний ажлын үр дүнг эерэгээр дүгнэсэн явдал боллоо. Энэхүү уулзалт, ярилцлагыг зохион байгуулахад дэмжиж тусалсан Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга, ЕБС-ийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье!

Tags:

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Latest posts